ШУУД | Project Forum 2019-ыг минут, минутаар

10-р сар. 24, 2019, 9:52 a.m.

16.07 цаг 

Үйл ажиллагааны  фото сурвалжлага хүргэж байна.  

15.01 цаг

Хай Спийд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Нина илтгэл тавьж байна. 


"Монгол улсын хэмжээнд 1200 орчим СӨХ бий. Улаанбаатар хотод 500, хөдөө орон нутагт 700 орчим СӨХ байдаг.

Орон сууцны дундын өмчлөлийн ашиглалтыг СӨХ авч явдаг. Монголд байгаа СӨХ-үүд 10 мянган төгрөгөөс 500 мянган төгрөг хүртэлх төлбөр авдаг. СӨХ-ийн дээд зөвлөлөөс баталж өгсөн тариф байдаг" 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Oly Podcast | СӨХ юу хийдэг вэ? 

Ч.Нина нь Ривер Гарден хотхоны СӨХ-г хариуцан ажилладаг. СӨХ-ны хуулийн шинэчлэлтэй холбоотой мэдээлэл хүргэж байна. 

14.35 цаг

Дэлхийн банкны илтгэл үргэлжилж байна. Дэлхийн банкнаас ногоон барилгын чиглэлээр "Global trends in green buildings and Green Finance" сэдвээр илтгэл тавьж байна. Энэхүү илтгэлийг ноён Rufat Alimardanov танилцуулж байна. 

Тэрбээр гэр хорооллыг барилгажуулах зорилготой төслийн танилцуулга хийсэн юм. 


Онцлох агшин

Гэрэл зургийн тайлбар: Remax болон Homeland Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

12.42 цаг

Project Forum 2019-ийн 8x8 Commercial Stage эхэлж байна. Доор дурдах төсөл болон шинэ үйлчилгээний давуу талыг 8 минутад багтаан танилцуулж байна. 


ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Project Forum 2019-ийн тухай таны мэдэх ёстой бүх зүйл

  • Sky Garden Residence
  • Mandala Garden болон Mandala Tower
  • Homeland орон сууцны төвлөрсөн үйлчилгээ
  • Deautsche Welle бүтээгдэхүүний танилцуулга 

12.20 цаг

"Project Management Consulting" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Батчимэг бодит жишээ ярьж, гаднын компанийн туршлагыг хуваалцаж байна. Төсөл хэрэгжүүлэхэд тулгардаг ТОП 5 алдааг тэрбээр танилцуулсан юм. 


  1. Төлөлтөөс гардаг алдаа
  2. Оролцогч талуудын алдаа 
  3. Өөрчлөлт
  4.  Эрсдэл асуудал болох 
  5. Тоон үр дүн 

Дээр дурдсан таван алдааг хэрхэн бууруулах талаар бодит жишээнд тулгуурлаж ярьсан юм. 

11.56 цаг

Монголын Архитекторуудын Эвлэлийн хүндэт ерөнхийлөгч Б.Батжав илтгэл тавьж байна. 


"Халуун ам бүлээрээ цугласан хурал болж байна. Яам тамгын газрын төлөөлөл алга. Улс төрчид алга.

Шоронд л ганцхан хүн бүрт ижил орон зай тулгаж өгдөг. "Архитекторууд минь ээ, өнөөдөр та бүхэн хүнийг бүх насаар нь амьдрах авс битгий өгөөч ээ" гэж гаднын алдартай архитектор хэлсэн. Егөөтэй үг боловч үнэн.

Архитекторын мэргэжлийн этик гэдэг акт байдаг. Хоёр жилийн өмнөөс зөвлөх үйл ажиллагааны этик гэж өөрчлөгдсөн. Бүх үйл ажиллагаа өөрчлөгдөж байна.

Дэлхийн 7 тэрбум хүний 1 тэрбум нь орон сууцан амьдардаг. Орон сууцны архитектор гэж том зүйл байдаг.

Бага талбайтай орон сууцыг төлөвлөх маш хэцүү. Орон зай жижигрэх тусам үүнийг үр ашигтай хэрхэн төлөвлөх вэ гэдэг асуулт архитекторуудын сорилт болсон.

Байгалийн гэгээлэг интерьерийг үндэслэл болгосон хөнгөн хэлбэрийн төлөвлөлт байдаг." 

11.37 цаг

Үйл ажиллагаа түр завсарлаж байна. Project Forum 2019 арга хэмжээний фото сурвалжлагыг хүргэе. 


 

10.55 цаг

Маш гоё төслөө бартераар баллачихдаг

Голомт банкны үл хөдлөх хөрөнгийн газрын захирал Б.Наранжаргал илтгэл тавьж байна. Банк санхүүгийн байгууллагуудад хэрхэн төслөө танилцуулах tool танилцуулахаар гарч иржээ. Тэрбээр 50 гаруй төсөлд энэхүү tool-ээ ашиглаж, үнэлгээ хийж үзсэн байна. 


"Нийлүүлэлтийн илүүдэлтэй зах зээлд ажиллаж байгааг үл хөдлөхийн бизнест орж ирж буй хүмүүс мэдэж байгаа байх. Тэгэхээр төслийн өрсөлдөх чадвараа үнэлэх хэрэгтэй.

Нийлүүлэлтийн илүүдэлтэй зах зээлд ямар төсөлд хөрөнгө оруулалт хийхээ банк мэдэхээ больчихсон байна. Зээлийн эдийн засагчдад борлуулалтын баримжаа байхгүй байна.

Ихэнх төслүүд санхүүжилтийн стратегиа гаргаагүй байдаг.

Ихэнх барилгын компаниуд бартер ярьдаг.

Маш гоё төслөө бартераар баллачихдаг.

Хоёр өрөөний хамгийн эрэлттэй стандарт хэмжээ 60 метр квадрат.

Өндөр зэрэглэлийн төслөөс хүмүүс цонх том, тааз өндөр, ариун цэврийн өрөөний хүрэлцээ зэргийг хүсдэг. Ямар төсөл хэрэгжүүлж байгаагаа тодорхойлж, архитектур төлөвлөлтөө анхаармаар байна.

Ашиглалт сайн байгаа төслийн үнэ өсдөггүй юм гэхэд унадаггүй.

Төслүүдийн зэрэглэлийг ангилж, хүмүүст ойлгомжтой болгох гэж tool гаргасан.

Орон сууцны 20 орчим ялгаатай байршил байна. Амины орон сууцнууд уулын ам руу баригдаж байна.

Зөв үнийг хэрхэн гаргах вэ гэдэг нь зах зээлээсээ хэрэглэгч рүү явах хэрэгтэй. Өртөг суурьтай үнэ тогтдог үе өнгөрсөн.

Өрхийн орлого нь нэг сая төгрөгөөс бага байгаа зээлдэгчид 17 хувийг эзэлдэг. Нийт зээлдэгчийн 45 хувийг өрхийн орлого нь 1-2 сая төгрөгтэй тэнцдэг хүмүүс байдаг.

25-35 насны хүмүүс хамгийн их зээл авдаг." 

Б.Наранжаргалын илтгэл танхимд байсан хүмүүсийн анхаарлыг их татав. Оролцогчид гар утсаараа илтгэлийн зургийг байн байн авч байв.

10.24 цаг 

Г.Баярхүүгийн илтгэл эхэлж байна. Тэрбээр үл хөдлөх хөрөнгийн маркетингийн концепци сэдвээр илтгэл тавина. Тэрбээр case буюу бодит жишээ ярина. Түүний хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэж байна. 

"Бид нар зах зээлээ сонсож байх ёстой. Ус үйлдвэрлэсэн ч, байшин барьсан ч, shopping center нээсэн ч адил.

Урамшууллын дайнд төсөл хэрэгжүүлэгч компани, хөрөнгө оруулагчид хохирдог.

Концепци шийдэгдсний дараа санхүү тодорхой болно.

Оновчтой зах зээлээ олсон, өөрийн давуу талуудаа мэдэрсэн, ялгарлаа бий болгосон төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй.

Дахин давтагдашгүй ялгарал, давуу талыг бий болгох хэрэгтэй.

Гэр хороололд байгаа хүнийг байранд ороод л баярлана гэж боддог. Гэтэл тэнд амжиргаагаа залгуулж байдаг гэдгийг мартдаг.

Танд хэдэн өрөө байр хэрэгтэй вэ гэсэн ганц асуултаар зах зээлээ судалж болохгүй. Өөр олон хүчин зүйл бий.

Голын эргээр юун гүйх. Голоо сайн хашаарай гэх саналыг судалгаа хийж байхад маш олон хүн хэлсэн.

Цаасан дээр л шатъя. Судалгаагаа сайн хийе. Цаасаар шатах уу, мөнгөөр шатах уу гэдгийн сонголт танд байна.

Нийгмийн дэд бүтцийн талаар төдийлэн ярихгүй байна. Хүүхдийн сургууль, цэцэрлэг рүү төвлөрсөн худалдан авалт нэмэгдэж байгаа. Эмнэлэг, цагдаа хаана байдгийг мэдэх хэрэгтэй. Нийгмийн дэд бүтцийг сайн нэвтрүүлмээр байна."

09.40 цаг

Louis Vuitton-ий цүнхний өртөгт түрээсийн зардал багтдаг

Project Forum 2019-ийн хамгийн эхний илтгэгч нь Ө.Ганзориг юм. Мандал даатгалын ТУЗ-ийн дарга тэрбээр Үл хөдлөхийн эдийн засгийн талаар илтгэл тавьж байна. Ө.Ганзориг үл хөдлөхийн эдийн засгийн талаар сонирхолтой өнцгөөс өөрийн санаа бодлоо илэрхийлэв. Жишээлбэл, Louis Vuitton-ий цүнхний өөрийн өртөг 200 ам.доллар байдаг боловч уг цүнхийг борлуулахын тулд талбай түрээсэлдэг гэдгийг онцлов. Өөрөөр хэлбэл, өндөр үнэтэй хотуудад хамгийн үнэтэй талбайг Louis Vuitton түрээсэлдэг учраас өртөг өндөр болж, үнэ өсдөг тухай тайлбарласан юм. 

"Монголд голдоо баганагүй заал бараг байхгүй. Буруу зохион байгуулалтын жишээ л дээ. Миний хувьд банк болон даатгалын салбарт ажилласан. Эдийн засгийн судалгаа хийдэг хүний хувьд үл хөдлөхийн салбарын strategy thinking юу байх вэ гэх талаар саналаа хуваалцахаар шийдлээ. Төгс бодол биш ч та бүхэнтэй хуваалцмаар байна. 

Монголчууд стратеги тактикийн ухааны өвөг дээдэс. Гэтэл одоо өөр болжээ. Стратеги тактик байхгүй компанийг харъя гэвэл Монгол руу явж case study үзье гэж хэлдэг болжээ. Харамсалтай. 

Бид New-York, London, Hong Kong руу явахдаа гоё гоё шилэн байшингийн доогуур явдаг. Шилэн байшинд орж, уулзалт хийх боломж цөөн хүнд ногддог.

Бизнес хийж байгаа хүн бодит байдал ярих хэрэгтэй. Хуурамч, худлаа байдал бизнесмэн хүнийг алдаг. Улс төрч худлаа хэлж болно. Бизнес хийж байгаа хүн худлаа хэлж болохгүй.

Дубай, Лондон, Хонконг, Кипр шиг татвар аваад л амьдармаар байна. " 

09.34 цаг

Project Forum 2019 арга хэмжээ эхэллээ 

Үл хөдлөх хөрөнгийн ирээдүйн чиг хандлагын талаар ярилцах Project Forum 2019 арга хэмжээ эхэллээ. Энэхүү арга хэмжээг нээж "Бат Солюшн Партнерс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярхүү үг хэллээ. 


Гэрэл зургийн тайлбар: Г.Баярхүү(Бат Солюшн Партнерс) Б.Жавхлангийн(Ди Си Жи Монголиа) хамт

"Анх удаа зохион байгуулж буй арга хэмжээнд эрсдэл хийн ирсэн та бүхэнд баярлалаа. Үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгчдийн институтийг нээхэд олон залуучууд workshop хийсэн. Олон талын судалгаа шинжилгээнд үндэслэж, институт байх ёстой юм байна гэж үзсэн. Зөв тоо, дата, судалгаа, шинилгээгээр салбарын хүмүүсийг хангаж байх ёстой гэх хүсэл, санаачилгад нэгдэж институт байгуулжээ. 

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд оролцогчид оролцож буй энэ арга хэмжээ 2020, 2021 онд үргэлжилнэ. Case study хийж, ярьж байх хэрэгтэй. Манай жишиг сайныгаа ярих гээд байдаг хандлагатай. Гэхдээ муу жишээгээ ярьж байх хэрэгтэй."

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: