Project Forum 2019-ийн тухай таны мэдэх ёстой бүх зүйл

10-р сар. 22, 2019, 10:53 a.m.

Үл хөдлөх болон барилгын салбарт тулгамдсан асуудлыг биш, ирээдүйн чиг хандлагад анхаарч, хөгжих боломжийг хамтдаа эрэлхийлэх Project Forum 2019 арга хэмжээ энэ сарын 24-нд болно. Дэлхий даяар барилгын шинэ төсөл хэрэгжүүлэгчид шийдэл хайж байна. Таны удирдаж буй компани ч өөрийн замналаар тэр шийдлийг эрэлхийлж байгаа бол энэ арга хэмжээнд оролцож нэг ч гэсэн санаа аваарай.  

Blue Sky зочид буудалд болох товтой уг арга хэмжээнд Teso Properties, Moncon Group зэрэг барилгын төсөл хэрэгжүүлэгч компани оролцож байна. Түүнчлэн барилгын төслийн гүйцэтгэлийг чанарын өндөр түвшинд хийдэг гэдгээрээ олны дунд хэдийнэ танигдсан Delta Construction оролцож байгаа юм. 


ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ:

Г.Батбаяр | Мэргэжлийнхэнд ажлыг нь даатгах хэрэгтэй  

Ө.Хосбаяр | Брэнд бүтээгдэхүүний ард нэр биш чанар явдаг


Мөн барилгын төслүүдэд АНУ болон Германаас брэнд бүтээгдэхүүн нийлүүлдэг гэдгээрээ алдартай Deautsche Welle компани ч энэхүү арга хэмжээнд оролцож байна. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн төсөлд оролцогч талууд нэг дор цуглаж байгаа нь энэ юм. Тэднийг зангидаж, салбарын ирээдүйн чиг хандлагыг хэлэлцүүлэх боломжийг Үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгчдийн институтээс олгож байна.

Арга хэмжээний хөтөлбөрөөс анзаарвал төсөл хэрэгжүүлэгчдэд хэрэгцээт зах зээлийн ерөнхий мэдээллээс эхлээд, судалгаа, маркетинг борлуулалтын ажлаа хэрхэн төлөвлөх зөвлөгөөг хүргэх бололтой. Мөн төслийг хэрхэн базаж, концепци хийж, менежмент хийх талаар ч санал бодлоо солилцох аж.

Project Forum 2019 арга хэмжээний үеэр зөвхөн үл хөдлөх хөрөнгийн төслийн талаар дан ганц ярихгүй. Төсөл хэрэгжиж дууссаны дараа ашиглалт, үйлчилгээг хэрхэн хариуцан ажиллах талаар ч ярих юм байна. Тухайлбал, Хай Спийд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Нина илтгэл тавина. Түүнийг Ривер Гарден хотхоны СӨХ-ны үйл ажиллагааг хариуцан ажилладаг гэвэл уншигч та сайн мэдэж магадгүй. Эсвэл Содон стандарт цогцолбор хотхоны конторыг хариуцдаг гэдгээр нь зарим хүн таньдаг. 


ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: 

OLY PODCAST | Property Management таны хөрөнгийн үнэ цэнийг хэрхэн хамгаалдаг вэ? 

OLY PODCAST | СӨХ яг юу хийдэг вэ?  


Project Forum 2019 арга хэмжээний төгсгөлд салбарын ирээдүйг хэлэлцэх Syndicate Talk болох юм байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарын дэвшлийн талаар хэлэлцэх энэ хэсгийн хамгийн сонирхолтой зочин нь Голомт банкны Б.Наранжаргал захирал байх хүлээлттэй байна. 

Дашрамд хэлэхэд, энэхүү арга хэмжээний үеэр Oly.mn портал төслүүдийн 3D шоурүүмийг VR-аар танилцуулахаар зэхэж байна. Та бүхэн VR төслийн танилцуулгаа арга хэмжээнд оролцогчдод хүргэхийг хүсвэл ЭНД дарж, фэйсбүүк хуудаст хандаарай.  

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: