OLY PODCAST | Хэрхэн минимал амьдрах вэ?

10-р сар. 23, 2019, 2:19 p.m.

"Минимал дизайн хүссэн хэрнээ өөрийнх нь амьдралын хэв маяг тэр чиглэлдээ ороогүй хүмүүс байдаг. Хэрэгцээгүй зүйлээ тодорхойлж чадаагүй байгаа үед хэтэрхий минимал өрөөний тохижилттой болчихоод үүндээ түүртэх тохиолдол анзаарагддаг" гэж Г.Золбоо хэлэв. "Skinny Design Studio"-гийн үүсгэн байгуулагч тэрбээр архитектор хүн юм. Төрийн ордны зүүн талд сүндэрлэж буй "Galleria Ulaanbaatar"-ийн зургийг гаргасан гэдгээр нь салбарынхан дээр дурдсан компанийг сайн мэддэг.

Үл хөдлөхтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх цаашлаад салбарт тулгардаг асуудал, бэрхшээл болон үүний гарц гаргалгааг эрэлхийлэх зорилготой OLY PODCAST-ын энэ удаагийн дугаарт минимал дизайны талаар ярилцахаар Г.Золбоог урьсан нь энэ юм. Мөн Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид номын зохиолч Л.Саруултөгс болон "Минимализм" арга хэмжээний зохион байгуулагч Г.Анударь нар энэ удаагийн подкастын зочноор оролцлоо. 

 Гэрэл зураг: Зүүн гар талаас Г.Золбоо, Г.Анударь, Л.Саруултөгс, Э.Хулан

Подкастыг M+ аппликэйшнээс татах бол ЭНД дарна уу.

 

OLY PODCAST-аар дамжуулж үл хөдлөхтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл манай  фэйсбүүк хуудаст ЭНД дарж хандаарай.  

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: