2020 оны интерьерийн онцлох өнгө: Сонгодог хөх

1-р сар. 3, 2020, 5:06 p.m.

  • "Энэ жилийн интерьерт зонхилох өнгө нь сонгодог хөх байна гэдгийг Pantone зарлажээ."

Pantone Colour Institute бол 1950-иад оноос хойш үйл ажиллагаа явуулж буй компани юм. Тус компани 2000 оноос хойш тухайн жилийн онцлох өнгийг нэрлэж эхэлжээ. Тэгвэл энэ жилийн хувьд классик хөх нь 2020 оны онцлох өнгө болж, бүх төрлийн интерьерт өөрийн уусгалтаа үзүүлэхээр байна. 

© Гэрэл зураг: Pantone

Pantone-ий зүгээс 2019 оны онцлох өнгөөр Living Coral(16-1546 TCX) буюу зөөлөн шүрэн өнгийг нэрлэсэн. Харин 2018 онд Ultra Violate(хэт ягаан, 18-3838), 2017 онд Greenary(бүдэг ногоон, PQ-150343 TCX) өнгийг нэрлэсэн юм. 

Өнгөрсөн жилүүдэд ноёлосон неон өнгөтэй харьцуулахад сонгодог хөх өнгийг үеийн үед ашигласаар ирсэн. Ямар ч орон сууц, хаусын интерьерт ашиглахад нэн тохиромжтой өнгө юм. 

©Гэрэл зураг: Realestate.com.au

Pantone-ий зүгээс сонгодог хөхийг цаг хугацаанаас үл хамаарсан байнга ашиглаж болохуйц өнгө гэж тодорхойлжээ. 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: