OLY PODCAST: Property Management таны хөрөнгийн үнэ цэнийг хэрхэн хамгаалдаг вэ?

9-р сар. 12, 2019, 4:34 p.m.

Property Management бол бидний дунд шинэ тутам ойлголт. Монголд барилгын салбар идэвхжихийн хэрээр тухайн барилгын ашиглалт, цаашдын ирээдүйг хэрхэн авч явахыг шийдэж, менежмент хийх хэрэгцээ шаардлага зайлшгүй тулгарч байгаа юм. Энэхүү менежментийг хийж буй баг, хамт олныг дэлхий дахинд Property Management хийдэг компани гэж нэрлэдэг аж.

Тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг хадгалж, цаашлаад нэмэгдүүлэх үндсэн зорилготой эл бизнес Монголд шинэ боловч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд эхнээсээ түүчээлэн гарчээ. Тухайлбал, 120 мянгатад сүндэрлэдэг ХААН Банк Тауэрын ашиглалтыг хариуцдаг Ньюком Пропертиг нэрлэж болно. Мөн М-Си-Эс Группийн хөрөнгүүдийн ашиглалтыг хариуцдаг М-Си-Эс Эстэйтс болон Ривер Гарден төслөөрөө олон нийтийн дунд хэдийнэ танигдсан NCD Group энэ талбарт ажиллаж байна. 

Гэрэл зургийн тайлбар: Урд эгнээ баруун гар талаас Б.Баяртогтох, Б.Баянжаргал, Ц.Эрдэнэбат

Хойд эгнээ: Б.Жавхлан, Э.Хулан

Тэгвэл үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр мэргэшсэн Oly.mn портал энэ удаагийн подкастын дугаартаа дээр дурдсан гурван компаниас зочид урьж, Property Management-ийн талаар ярилцлаа. Тэдний ярианы гол үр дүн нь ойлголтоо нэгтгэсэн явдал болсныг подкастын төгсгөлд онцолсон юм. 

  • NCD Group-ийн Харилцагчийн үйлчилгээний албаны дарга Б.Баяртогтох
  • Ньюком Проперти ХХК-ий Стратеги, төлөвлөлтийн газрын дарга Б.Баянжаргал
  • М-Си-Эс Эстэйтс ХХК-ий Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ц.Эрдэнэбат 

Үл хөдлөхтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх цаашлаад салбарт тулгардаг асуудал, бэрхшээл болон үүний гарц гаргалгааг эрэлхийлэх зорилготой OLY PODCAST-ын дараагийн дугаарт санал болгох сэдэв байвал манай фэйсбүүк хуудаст сэтгэгдэл бичээрэй. Фэйсбүүк хуудаст ЭНД дарж хандана уу. 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: