Oly List | Зөвхөн чамруу дууны клипийг хийсэн хаусыг зарна

12-р сар. 30, 2019, 2:08 p.m.

Зөвхөн чамруу дууны клипийг үзээгүй хүн байхгүй болов уу? Нэгэн үеийг тэр чигт нь байлдан дагуулсан дуучин Д.Болдын эл дууны клип 2004 онд олны хүртээл болж байв. 

Энэ дуунд гардаг тансаг хаус харин хаана байдаг талаар та бодож байсан уу? Хэрэв тийм бол Улаанбаатар чуулгын ойр орших Сэлбэ хотхонд 303 метр квадрат байр зарах зар Oly List-д нэмэгджээ. 

Энэхүү байшин нь Орчлон сургуулийн байранд байршдаг гэдгээрээ онцлог. Тиймээс ч шинэ цагийн хит дуу бүхэн Сэлбэ хотхонд зураг авалтаа хийдэг байв. Д.Болдын дуунаас гадна "Чамайгаа алдмааргүй байна" дууны клипний зураг авалтыг ч энд хийжээ. Уг дууг А.Хаянхярваа, К.Номинжин, Б.Маралжингоо нар хамтарч дуулсан юм.  

Өөр кино, клип, рекламны зураг авалт ч энд олон удаа хийгдсэн. Жишээ нь, X ТҮЦ хамтлагийн Сэргээш 3 хошин шогийн нэг хэсгийг ч энд авсан байдаг. 

Эцэст нь, Сэлбэ хотхонд худалдах, түрээслэх байр хайж буй бол 7710-5252 дугаарын утсаар холбоо бариарай. Эсвэл зураг авах бол үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн Oly.mn-ий хамт олон таныг эзэдтэй нь холбож өгөхдөө таатай байх болно.   

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: