Oly Podcast | Яармаг яагаад хотын төв болж байгаа вэ? #2

1-р сар. 20, 2020, 12:28 p.m.

Үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн Oly.mn портал Яармаг яагаад хотын төв болж буйтай холбоотой цуврал подкаст бэлтгэж буй билээ. Эхний дугаарт Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батцолмон оролцсныг уншигч та санаж буй биз ээ. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Яармаг яагаад хотын төв болж байгаа вэ? 



Тэгвэл хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулсан хоёр дахь дугаар уншигч, сонсогч танд хүрч байна. Энэ удаагийн дугаарт Шинэ Яармаг Цогцолбор хорооллын Маркетинг, борлуулалт, үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Болд, Монкон группын Мандала төслийн менежер н.Нанзаддорж нар оролцсон юм. 

Эл подкастыг M+ аппликэйшнээс сонсох бол ЭНД дарна уу. 

Яармаг яагаад хотын төв болж байгаатай холбоотой өөрийн үзэл бодлыг эл хоёр эрхэм илэрхийлсэн. Подкастын үеэр Яармаг ойрын 3-5 жилд хотын төв болно гэдэгтэй тэд санал нийлж байлаа. Мөн Яармаг нь их хотын гацаа, түгжрэлийг бууруулах хамгийн сайн шийдэл гэдгийг онцолсон юм. 

Үл хөдлөхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл түгээдэг Oly Podcast-ын дараагийн дугаарт санал болгох зочин байвал фэйсбүүк хуудаст хандаарай.  

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: