Oly Podcast | Яармаг яагаад хотын төв болж байгаа вэ?

1-р сар. 9, 2020, 11:34 a.m.

Орчин цагийн Улаанбаатар хотын шинэ төв гэгдэж буй Яармаг орчимд орон сууцны шинэ төслүүд ид сүндэрлэж байна. Уншигч, сонсогч та яагаад Яармагт орон сууц худалдан авах ёстой юм бол гэж бодож байгаа бол Oly Podcast-ын цуврал хоёр дугаарыг заавал сонсоорой. Нийслэл хотын шинэ төвөөр Яармаг яагаад нэрлэгдэх болсон цаашлаад энэ орчим нь хэзээ жинхэнэ утгаараа хотын төв болох вэ гэх асуултад хариулт хайн цуврал хоёр подкаст бэлтгэлээ. 


ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Орчны танилцуулга | Яармаг 


Энэ удаагийн дугаарын зочноор Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батцолмон оролцож байна. 

Гэрэл зургийн тайлбар: Зүүн гар талаас Б.Батцолмон, Э.Хулан, Г.Батбаатар

 

Яармаг яагаад хотын төв болж байгаатай холбоотой дараагийн дугаарт харин энэ орчимд орон сууцны төсөл хэрэгжүүлж буй хоёр хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулсан. 

  • Шинэ Яармаг Цогцолбор Хороолол төслийн Маркетинг, борлуулалт, үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Болд
  • Moncon Group - Mandala Garden Төслийн менежер - н.Нанзаддорж 

Хувийн хэвшлийн төлөөллүүдийн хувьд Яармаг орчим нь ойрын гурваас таван жилд жинхэнэ утгаараа хотын төв болж, тэр орчимд амьдардаг хүмүүс Их тойруу хотын төвийг зорих шаардлагагүй болно гэж итгэж буйгаа бидэнтэй хуваалцсан юм. Тэдний оролцсон подкастыг ирэх долоо хоногт M+ аппликэйшн болон Oly.mn порталаас хүлээн аваарай. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Яармагт ямар хөрөнгө оруулалт хийх вэ?  

Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилготой Oly Podcast-ын дараагийн дугаарт санал болгох сэдэв байвал уншигч, сонсогч та ЭНД дарж манай фэсбүүк хуудаст мессеж илгээгээрэй. 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: