Oly Podcast | Хот дахин төлөвлөлтийг хэрхэн хийх вэ?

1-р сар. 28, 2020, 5:47 p.m.

Хотыг дахин төлөвлөх зайлшгүй цаг хугацаа ирсэн гэдэгтэй OLY PODCAST-ын хоёр оролцогч санал нэгдэв. Хотыг хэрэглэгч хүн бүрийн хүсэл сонирхол өөр хоорондоо зөрүүтэй боловч сайхан гэх нэг л тодотгол дор амьдрахыг хүсэж буйгаараа ижил гэнэ. Энэ хүслийг харин хотыг дахин төлөвлөж байж биелүүлэх боломжтой аж. Тиймээс ч хэрхэн хотыг дахин төлөвлөх талаар ярилцахаар ээлжит подкастаа бэлтгэлээ. 

 

Oly Podcast-ын энэ удаагийн дугаарт Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн институтын захирал Л.Анужин Хан-Уул Цогцолбор хотхоныг бүтээн байгуулж буй Фүжи Девелопмент компанийн Хэрэглэгч, үйлчилгээний албаны дарга Э.Батсайхан нар оролцож байна.  

Та бидний Үйлдвэрчний район гэх нэрээр сайн мэдэх Нэхмэлийн шарын байруудыг хотын дахин төлөвлөлтөд хамруулсан. Тиймээс ч 19-ийн Үйлчилгээний төвийн урд байрлах Нэхмэлийн шар орчимд дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгч компаниуд орчин цагийн стандартад нийцсэн, орон сууцны шинэ хороолол сүндэрлүүлж байна. Тэдний нэг нь Фүжи Девелопмент компанийн хэрэгжүүлж буй Хан-Уул Цогцолбор Хотхон юм. 

Харин хот дахин төлөвлөлтийн хүрээнд судалгаа хийдэг Л.Анужингийн хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хувийн хэвшил талаас ажиллаж үзсэн туршлагатай хүн юм. Тэрбээр хот дахин төлөвлөлтийг хэрхэн хийх талаар олон улсын туршлагын тухай нэлээн дэлгэрэнгүй ярьсан. 

Ингээд хотыг дахин төлөвлөх талаарх тэдний санаа бодлыг хүлээн авна уу. Дараагийн дугаарт санал болгох сэдэв байвал уншигч, сонсогч та OLY.mn-ий фэсбүүк хуудаст хандаарай. 

 

 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: