Амьдрах байр хэрхэн сонгох талаар MCS Estates-ээс өгч буй 5 зөвлөгөө

1-р сар. 20, 2020, 11:10 a.m.

Орчин цагийн Улаанбаатар хотод өндөр зэрэглэл гэх стандартыг тогтоож буй Bella Vista тэргүүт орон сууцны төслийн менежментийг MCS Estates компани хариуцан ажилладаг. Тус компанийн фэйсбүүк хуудаст амьдрах орон сууцаа хэрхэн сонгох талаар сонирхолтой зөвлөгөө нийтлэгджээ.   

Шинэ байр хайхад сэтгэл догдолдог боловч шилж, сонгох нь тийм амар зүйл биш. Таны сонгосон орон сууцанд их хэмжээний засвар хийх шаардлагатай бол яах вэ? Хэрэв танд хоёр байр яг ижилхэн таалагдвал алийг нь сонгох уу? Энэ мэт асуултад хариулт өгөх зөвлөгөөг өгч байна. 

1. Тооны машин

Tанд хамгийн эхэнд шийдвэр гаргахад туслах зүйл бол тооны машин. Мөрөөдлийн байрны засварын мөнгө өндөр үед яах вэ. Энэ үед та хамгийн эхлээд талбайн хэмжээ болон таазны өндөрийг анхааралдаа аваарай. Том талбай болон өндөр таазтай байхад халаалтын зардал өндөр гардаг. Хэрэв таны сонгосон байрны цонх нарны тусгалгүй бол байнгын халаалтын мөнгө өндөр гарах гэх мэтээр зардал нэмэгдсээр байдаг.



2. Зөн совин

Tаныг шийдэлд хүргэхэд туслах бас нэг зүйл бол та өөрийнхөө зөв совинд итгэх юм. Та үзэж буй байрандаа орсон даруйдаа танд төрөх анхны сэтгэгдэл маш чухал. Таны үзэж буй байр гэгээлэг, таныг аз жаргалтай болгож байна уу эсвэл хүйтэн хөндий, таныг сэтгэлээр унагаж байна уу. Та дотроо өөртөө хэрхэн хариулж байгаагаа сайтар сонсож, өөртөө итгэх хэрэгтэй.

3. Тавилгаа хаана байршуулахаа бодох 

 © Гэрэл зураг: MCS Estates 

Tа үзэж буй байрандаа орсон даруйдаа хаана ямар тавилга тавих талаар дотроо бодож байна уу? Хэрэв тийм бол төсөөлөл дотроо хэдийнэ та шинэ байрандаа нүүж оржээ. Буйдангаа цонхны хажууд тавьж буйгаар төсөөлж, хоолны ширээгээ хаана тавихаа аль хэдийн бодсон бол, хэрэв та мастер унтлагын өрөөнд алхаж ороод л таны ор аль хананд байхыг төсөөлж байвал өөрт тохирсон байраа та хэдийнэ олсон гэсэн үг. 

4. Одоогийн амьдарч буй хэвшилдээ тааруулах

Бас нэг танд зөвлөх зөвлөгөө бол та байраа хүүхэдтэй болвол жижигдэх болов уу, шинэ тавилга авбал багтах болов уу гэж толгойгоо гашилгах хэрэггүй. Учир нь хэт олон бодлууд таныг маш их эргэлзээнд хүргэнэ. Иймээс та ирээдүйд биш одоогийн амьдарч буй хэвшилдээ тохируулан байраа сонгох нь чухал. Мөн та байр үзэж эхлэхээсээ өмнө сайн судалгаа хийж жагсаалт гаргах хэрэгтэй. Өөрийнхөө хүсэж буй байрандаа зайлшгүй хэрэгтэй болон хүсэж буй зүйлүүдээ хоёр талд жагсааж бичсэнээр танд байр үзэх явцад маш их тус болно.

5. Үнийн санал

Эцэст нь хэлэхэд үнийн санал аа шууд хэлэх хүмүүс байдаг ч, та үнийн саналаа хэлэхээс өмнө бодол санаагаа цэгцэлэх нэг хоногийг өөртөө өгөхийг зөвлөж байна. Хэрвээ таны бодож буй байрыг өөр нэгэн худалдан авагч түрүүлээд авчихвий гэж санаа зовж байвал та үнийн саналаа тэр даруй тавих хэрэгтэй. Учир нь бид бүгд хүсэж буй зүйлээ алдах мэдрэмжийг мэдэх болов уу.

Эх сурвалж: MCS Estates

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: