Үл хөдлөхийн мэргэжилтэн Б.Жавхлангийн байраа зарж буй хүнд өгөх 5 зөвлөгөө

5-р сар. 28, 2019, 12:27 p.m.

Үл хөдлөх хөрөнгийн салбарт 10 орчим жил ажиллаж байгаа Б.Жавхлан байраа зарах гэж буй хүмүүст зориулж хүн болгоны тэр бүр мэддэггүй таван зөвлөгөөг бэлтгэжээ. Түүний зөвлөгөөг HD Mongol телевиз онцолсныг та бүхэнд хүргэж байна. 

Б.Жавхлан нь үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн oly.mn портал сайтын Гүйцэтгэх захирал юм. 

Хэтэрхий өндөр үнэ хэлэх хэрэггүй

Хүн бүр өөрийн үл хөдлөх хөрөнгөө үнэ хүргэж зарах хүсэлтэй байдаг. Гэхдээ байраа зарах гэж буй хүний хамгийн эхэнд гаргадаг алдаа нь байраа хэтэрхий өндөр үнэлэх. Ингэснээр байр нь зарагдахгүй уддаг. Тэгэхээр үнийг зөв тогтоох хэрэгтэй. 

Үнэ зөв тогтоохын тулд худалдан авагчийн зүгээс бодох хэрэгтэй. Худалдан авагч байр авахын тулд танай гэрийн ойр орчмын байрны үнийг нэлээн судалсан гэдгийг тооцож үзээрэй. Тиймээс ойр орчмын байрны үнэ, хотхон доторх байрны үнэ гэх мэтийг судлах хэрэгтэй шүү дээ. Үнийг тэнцвэржүүлэх хэрэгтэй. 

Цахим ертөнцийн хүчийг дутуу үнэлж болохгүй

Байраа зардаг одоогийн арга таван жилийн өмнөхөөс шал өөр болсон гэдгийг анзаарах хэрэгтэй. Бүх юм дижитал болжээ. Тэгэхээр байрны зарыг интернет орчинд байршуулах хэрэгтэй. Бүх төрлийн зарыг нэгтгэж байршуулдаг зарын сайтууд бий. Энд тавьж болно. 

Дэлхийн нийтийн чиг хандлагыг харахаар өнгөрсөн 5-6 жилд зарын портал сайтууд мэргэшиж байна. Тухайлбал манайд машины портал сайтууд ихээр байгуулагдаж байна. Мөн орон сууцны портал сайтууд бий болж байна.

Жишээ нь, www.oly.mn портал сайтыг нэрлэж болно. 

Тэгэхээр мэргэшсэн портал сайтуудад зараа байрлуулах хэрэгтэй. Хамгийн гол нь, портал сайтад зараа байршуулахдаа зургийн тухайд анхаарах хэрэгтэй шүү. Боломжтой бол мэргэжлийн зурагчнаар байрныхаа зургийг авахуулж, янзлуулах хэрэгтэй. Мэргэжлийн зурагчинтай ажиллах боломжгүй бол өрөөнд байгалийн гэрэл сайн тусаж байх үед зураг авах хэрэгтэй. Зайтай, сэлүүхэн харагддаг. 

Тайзны засал буюу таван мэдрэхүйг "гижигдэх"

Хүний таван мэдрэхүйгээр жишээ татаад яръя. 

  • Нэгдүгээрт, харах.

Хамгийн эхэнд зарах гэж буй байрныхаа цонхыг сайтар угаасан байх хэрэгтэй шүү. Болж өгвөл байр худалдан авагчтай өдрийн цагаар, нартай үед уулзвал өрөө цэлгэр, уужим харагдана. Оройн цагаар уулзах бол гэрлийн лампаа хамгийн их хэмжээтэйгээр нь солих хэрэгтэй. Мөн гэртээ илүү амьд орчин бүрдүүлэхийн тулд цэцэг, ногоо худалдаж авах хэрэгтэй. 

  • Хоёрдугаарт, сонсох мэдрэмж. 

Тухайн байрыг таван минут л тойрч үзвэл худалдаж авахгүй. Өөрийнхөө шинэ гэрийг хайж байгаа хүн худалдаж авахаар төлөвлөж буй байрандаа нэлээн уддаг. Тэгэхээр худалдан авагчийг гэртээ удаахын тулд хөгжим тавих хэрэгтэй. Дэлгүүрүүд энэ аргыг их ашигладаг. 

Нөгөө талаас байраа зарах гэж буй хүнд халуун дулаан яриа өрнүүлэхэд дэмтэй. Байр үзэж буй хүнд юу хэрэгтэй байгааг сайн сонсох хэрэгтэй. 

  • Гуравдугаарт, үнэрлэх. 

Мэдээж таагүй үнэрнээс зайлсхийх ёстой шүү. Жишээлбэл, таны гэрээс загасны үнэр хэзээ ч үнэртэж болохгүй. Ариун цэврийн өрөөний үнэр маш чухал. 

  • Дөрөвдүгээрт, амтлах.

Таны байрыг сонирхож буй хүн үнэ ярих гэвэл та кофе, эсвэл цайгаар дайлаарай. Кофены үнэр таатай шүү дээ. Таны байранд удаан байх тусмаа л авах магадлал нь ихсэнэ. Тухайн байранд удах тусмаа л худалдан авах гэж байгаа хүн шинэ гэрийнхээ талаар төсөөлж эхэлнэ шүү дээ. 

  • Тавдугаарт, хүрэх. 

Боломжит худалдан авагчтай илүү ойртохын тулд гар барих хэрэгтэй. Танихгүй гэх мэдрэмжийг үгүй хийж байна шүү дээ. Мөн байр сонирхож буй хүн ирэхээс өмнө хувийн эд хогшил, ханын зургаа буулгах хэрэгтэй. Учир нь тухайн хүнд өөрийн гэрээ дүрслэн бодох боломж олгох хэрэгтэй. 

Тэгэхээр жүжиг бэлдэж байгаа мэт ТАЙЗНЫ ЗАСАЛТАЙ байх хэрэгтэй. 

Цаг хугацааг мэдэр 

Бүх зах зээлтэй адил Монголд байр зарагддаг оргил үе гэж бий. Мөн уналттай үе ч байгаа. Гэхдээ заавал тодорхой хугацаанд байр зарах зараа байршуул гэж зөвлөх нь тохиромжгүй. 

ЦАГААН САРЫН үеэр байр хурдан зарагддаг. Хөгшчүүлдээ байр авч өгөөд шинэлүүлдэг. Ер нь хоёроос дөрөвдүгээр сард байр их зарагдаг. Ингээд зуны улиралд зогсчихдог тал бий. Намраас эргээд байр зарагдаж эхэлдэг. Өвөл бага зэрэг зогсонги байдалд ордог. 

Тэгэхээр оргил үед байрны зар байршуулбал худалдан авагч талд сонголт маш их байдаг. Сонголт их байгаатай холбоотойгоор зарах гэж буй хүн үнээ буулгах хэрэгтэй болдог. Өөрийн хүссэн үнээсээ багаар байраа зарах гээд байна гэж хэлж болно. Арай уналттай үед нийлүүлэлтийн сонголт бага байдаг. Тэр үед үнэ заавал буухгүйгээр зарах боломжтой. Хоёр талтай гэсэн үг. 

Зөв агент сонгох хэрэгтэй 

Зөв агент сонгохын тулд юуны өмнө ойр дотнын хамаатан садан, найз нөхдөөсөө агентын талаар асууж, зөвлөгөө авах хэрэгтэй.

Манай үл хөдлөх хөрөнгийн агентлагууд сүүлийн жилүүдэд мэргэшиж байгаа. Тэгэхээр мэргэшсэн агентуудтай холбогдох хэрэгтэй. Түрээс, үйлчилгээний талбай борлуулах гэх мэтээр мэргэшдэг гэсэн үг. Тэгэхээр мэргэшсэн агентад хандаарай.

Мөн таны байр зарах гэж буй хэсэгт тухайн агент чухам хэчнээн байр борлуулсан туршлагатай гэдгийг мэдэх хэрэгтэй. Тухайн орчны давуу болон сул талыг сайн мэддэг агент худалдан авагч талд таны байрыг илүү сайн тайлбарлаж өгнө. Маш их мэдээлэлтэй байгаа гэсэн үг. 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: