Oly List | Яармагт ямар хөрөнгө оруулалт хийх вэ?

12-р сар. 16, 2019, 11:11 a.m.

Та эрсдэлээ хэрхэн хуваарилаж, хөрөнгө оруулалт хаана хийх талаар бодож байна уу? Тэгвэл баруун урагшаа тэлж буй орчин цагийн Улаанбаатарт Яармаг орчмын үл хөдлөхөд хөрөнгө оруулалт хийх нь ирээдүйн үнэ цэнийг хадгалсан сайн сонголт байж магадгүй. Учир нь шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орохтой зэрэгцээд энэ орчим нь ойрын ирээдүйд хүн урсгал ихтэй, хотын шинэ төв болох магадлалтай.

Ингээд үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн Oly.mn порталаас Яармаг орчимд хөрөнгө оруулалт хийх боломжтой төслүүдийг санал болгож байна.  

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Орчны танилцуулга | Яармаг

/Дээрх орчны танилцуулгаас та Яармаг орчмын талаарх бүрэн дэлгэрэнгүй мэдээлэл аваарай./

1. BZ Center 

Яармагийн шинэ гүүр дөнгөж даваад төв зам дагуу харагдах BZ Center-ийн хамгийн том давуу тал нь байршил! Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг урт хугацаанд хадгалдаг хамгийн сайн байршил гэх үг энэхүү оффис, үйлчилгээний төвд яг тохирно. Та бидний Голомтын гэх нэрээр нь сайн таних Ө.Ганзориг захирал Louis Vuitton-ий цүнхэнд сайн байршилтай, үйлчилгээний төвийн түрээсийн зардал шингэсэн байдгийг онцолсон байдаг. Тэгэхээр орчин цагийн Улаанбаатар хотын шинэ төв гэгдэж буй Яармагийн хамгийн сайн байршилд BZ center сүндэрлэж байгаа нь хамгийн том давуу тал юм. 

2. Хүннү Тауэр 

Энэ бол Яармагт байршиж буй оффис, үйлчилгээ, орон сууцыг нэг дор шийдсэн тауэр юм. Ам метрийн нэрлэсэн ханш нь метр квадрат тутамдаа 2.5-5.5 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Гэхдээ хөрөнгө оруулагч танд OLY.mn-ээс төлбөрийн уян хатан нөхцөл санал болгож байна. Та энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл OLY.mn-ий 7710-5252 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

 

Хан-Уул дүүргийн 360 орчны танилцуулга

 

3. Шинэ Яармаг цогцолбор хороолол 

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсэд сүндэрлэж буй Шинэ Яармаг цогцолбор хороолол нь үл хөдлөхөд хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй хүмүүсийн хувьд үр өгөөжөө өсгөх сайн сонголт юм. Олон улсын жишиг хороолол болж буйн хувьд Шинэ Яармаг нь цэгэн төлөвлөлтөөр барилгаа барьж байна. Өөрөөр хэлбэл, орчин цагийн монголчуудад амьдралын чанарыг мэдрүүлэх төлөвлөлтийг санал болгож, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх үл хөдлөх болж байна.  

Шинэ Яармаг цогцолбор хорооллын 360 аялал. 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: