СӨХ-ийн гаргадаг нийтлэг 7 алдаа

11-р сар. 22, 2019, 3:59 p.m.

Шударга өрсөлдөөн, хэгэлэгчийн төлөө газраас Сууц өмчлөгчдийн холбоодуудад шалгалт хийжээ. Шалгалт хийх явцад нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Тиймээс ч хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг тус газраас СӨХ-д зөвлөмж өгсөн байдаг аж. Ингээд СӨХ-ийн гаргадаг нийтлэг 7 алдааг хүргэж байна. 

1. Нэг өрхөөс авах хураамжийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлснийг нотлох протокол 

Сууц өмчлөгчдийн холбоод нь хууль эрх зүйн хүрээнд байгуулагдсан тухай нотлох баримт материалгүй, архив, албан хэрэг хөтлөлтийн наад захын шаардлага хангаж ажиллагаагүйгээс архивын материал дутуу хангалтгүй ажиллаж байна. Жишээлбэл, нэг өрхөөс авах сууц өмчлөгчдийн холбооны хураамж, тарифыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж тогтоосныг батлах хурлын протокол буюу тэмдэглэл байдаггүй гэнэ. 

2. Орлого, зарлага ил тод бус

Санхүүгийн орлого, зарлагын ил тод байдал нь аль ч сууц өмчлөгчдийн холбоонд тодорхой бус сууц өмчлөгчдөд тайлагнах, мэдээлэх байдал дутмаг, төлбөр хураамжаа хэрхэн яаж тогтоох, түүний үндэслэл шалтгаан нөхцөлийн талаар ямар ч ойлголтгүй байна. Энэ нь сууц өмчлөгчид болон сууц өмчлөгчдийн холбооны хоорондын гол маргааны эх үүсвэр болж байна.

3. Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл нь хуулиар өөрт олгогдоогүй эрх эдэлсэн буюу тариф тогтоосон 

Сууц өмчлөгчдийн холбоод нь 1м/кв-ийн үнийг 60-300 төгрөг буюу нэг айлд дунджаар 4500-80000 төгрөгийн хооронд хураамж төлдөг байхаар тогтоосон байна. Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлууд үнэ тарифаа баталж, тогтоосон тухайгаа тайлбарлахдаа Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн тогтоосон жишиг тарифаар тогтоодог гэж тайлбарлаж байна. Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл нь хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдэлж тариф тогтоож мөрдүүлсэн байна.

4. Подвалийг үйлдвэрлэл үйлчилгээний газар түрээслүүлдэг 

Иргэдээс гарч буй гомдлын дийлэнхи хэсэг нь оршин суугчдаас дундын өмчлөлийн эд хөрөнгө тэр тусмаа подволь, 0 өрөө, дээвэр, орчны эдэлбэр газар, дундын өмчийн засвар, үйлчилгээ, ашиглалт, цэвэрлэгээ, сууц өмчлөгчдийн холбооны хураамж төлбөртэй холбоотой асуудлууд байна. Ялангуяа хуучин байрнуудын подволийг зориулалтын дагуу ашигладаггүй, айл өрхүүдэд болон үйлдвэрлэл үйлчилгээний газруудад түрээслүүлэх нийтлэг зөрчил байна.

5. Гутал засварын газар ажиллуулж, байнга химийн бодис үнэртүүлэх 
 
Оршин суугчид өөрсдийн байрны дундын өмчлөлтэй холбоотой асуудлаар гомдол гаргадаг ч энэ асуудлыг шийдвэрлэдэггүй, шийдвэрлэх боломжтой ч шийдвэрлэлгүй хугацаа алдсанаас оршин суугчдын тав тух, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг алдагдуулдаг байна. Тухайлбал, түрээслэгч зарим аж ахуй нэгж зориулалтын бус байранд /подвольд/ нохой, муур үржүүлэх, гутал засварын газар ажиллуулж байнга химийн бодис үнэртүүлэх, зарим байрны хувьд хувь хүн подволыг өөрийн хувийн өмч болгон ашиглаж, хувьдаа ашиг олох зорилгоор давхар түрээслүүлэн, сууц өмчлөгчдийн холбоонд захирагддаггүй, хураамж төлдөггүй, дундын өмчлөлийг хувийн журмаар ашигладаг. 
 
6. Лифтний эвдрэл, гэмтлийг цаг хугацаанд нь гүйцэтгэдэггүй  
 
Сууц өмчлөгчдийн холбоодод мөнгөн хуримтлал байдаггүйгээс лифт эвдэрч, гэмтэж зогссон үед лифтний засвар, үйлчилгээг цаг хугацаанд нь гүйцэтгэж чаддаггүй, энэ талаар мэргэжлийн байгууллагуудтай гэрээтэй гэх боловч төлбөрийн нөхцөл дээр маргаантай байдаг. 
 
7. Хүүхдийн тоглоомын талбайд барилга барих газар олголт хийгдэх

Орон сууцны хороолол, байрнуудын дундах хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжид барилга барихаар газар олголт хийгдэх, зөвшөөрөлгүй газар ухах зөрчлүүд гарсаар байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өгсөн зөвлөмжийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл ЭНД дараарай.

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: