Улаанбаатарт үйлчилгээний соёл нэмдэг 6 сүлжээ супермаркет

4-р сар. 22, 2019, 4:47 p.m.

Үйлчлүүлэгчээ хүндэтгэн, үйлчилгээний соёлыг үйл ажиллагаандаа түүчээлэн нэвтрүүлж буй сүлжээ дэлгүүрүүд Монголын зах зээлд хүчээ аван нэвтэрч байна. Жижиглэн худалдааны CU, Cirkle K-ээс эхлээд Имартаар удаалах гаднын франчейз бизнесүүд нийслэл хотод өнгө нэмэх болов. Тэдэнтэй зэрэгцээд дотоодын супермаркетууд ч үйлчилгээ, чанар стандартдаа анхаарах замаар үйл ажиллагаагаа өдрөөс өдөрт сайжруулж байна. Үйлчилгээний салбарынхны ширүүн өрсөлдөөн дунд харин хэрэглэгч та бид ая тухтай орчинд, найрсаг үйлчилгээ хүртэх сайхан боломж гарч ирж байна. 

Ингээд Улаанбаатар хотод үйлчилгээний соёл нэмж буй 6 сүлжээ супермаркеттай хамтдаа танилцъя. 

Оргил сүлжээ

Хямд, бөөний үнийн бодлого барьдгаараа бусад худалдааны төвөөс ялгардаг Оргил сүлжээ нь Улаанбаатар хотын дөрвөн зүгт оршиж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд Оргил худалдааны төвийн нийт 11 салбар үйл ажиллагаа явуулж байна.  


  •  Хөнгөлөлтийн карттай эсэх: Тийм 
  • Үйлчилгээний бодлого: Хямд, бөөний бүтээгдэхүүн
  • Тав тухтай орчин: 5/5
  • Салбарын тоо: 11

Хамгийн анх гурав, дөрөвдүгээр хорооллын эцэст төв салбараа нээсэн тус сүлжээ сүүлийн жилүүдэд эрчтэй өргөжив. Нийслэл хотын дүүрэг бүрт өөрийн салбараа нээсэн энэхүү худалдааны төв хэрэглэгчдэдээ эрүүл ахуйн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлдгээрээ бахархдаг аж. Тус сүлжээ дэлгүүрийн салбарууд нь орчин үеийн чанарын шаардлагад нийцүүлэн тоноглогдсон 1000 - 2000 ам метр талбайд үйл ажиллагаа явуулдаг. 

Номин супермаркет 

Улсын Их Дэлгүүрт байршдагаараа та бидэнд хэдийнэ танил болсон Номин супермаркет нь Монгол Улсын үйлчилгээний салбарт өөрийн жишиг стандартыг сайн болон саартайгаа хослуулан нэвтрүүлжээ. 


 

  • Хөнгөлөлтийн карттай эсэх: Тийм 
  • Үйлчилгээний бодлого: Чанар болон хямд үнийн бодлого
  • Тав тухтай орчин: 5/5
  • Салбарын тоо: 35

Номин супермаркетын үйлчилгээний бодлого нь нэг талаас дотоодын худалдааны төвүүдийн нүүр царайг илэрхийлэгч индикатор тэр хэрээр өрсөлдөгч байгууллагууд тэдний алдааг залруулах замаар зах зээлд нэвтэрдэг хандлагатай болсон. Номингоос ажлын туршлага хуримтлуулсан боловсон хүчин үйлчилгээний салбарын бусад байгууллагад үнэ цэнэт ажиллах хүч болж хувирдаг. 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд Номин супермаркетын 25 салбар, хөдөө орон нутагт 10 салбар үйл ажиллагаа явуулж байна. Мөн барилгын материалын хайпермаркет ч Номингийн сүлжээнд бий. Дэлгүүрүүдийн байршил, ажиллах цагийн хуваарийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.  

Имарт

Улаанбаатар хотод Имартын салбар нээгдсэн нь Монголын үйлчилгээний салбарт үзэгдэл болсон үйл явдал байлаа. “Дэлхийтэй хөл нийлүүлэх”, “дэлхийн жишиг” гэж бид байнга ярьдаг ч бодит байдал, тэмүүлэл хоёрын зааг өдий хол байгааг үргэлж мэдэрдэг. Харин гурван жилийн өмнө Имарт руу очихгүй бол хүний тооноос хасагдах нь ээ” гэсэн шог яриа өөр хоорондоо дэлгэн, үүдээр нь алхан орохдоо монголчууд үйлчилгээний салбарын дэлхийн жишигтэй сая нэг хөл нийлүүлсэн юм. 


 

  • Хөнгөлөлтийн карттай эсэх: Тийм 
  • Үйлчилгээний бодлого: Дэлхийн стандартыг Монголд нэвтрүүлэх
  • Тав тухтай орчин: 5/5
  • Салбарын тоо: 3

Монголын зах зээлд нэвтрээд удаагүй ч гурав дахь салбарынхаа бүтээн байгуулалтын ажилд ханцуй шамлан орсон Имарт жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай. 

 

Circle K

 “Бүх зүйл хялбар” гэх зарчмыг мөрдлөг болгодог АНУ-ын Circle K сүлжээ дэлгүүр нь дэлхий даяар 12 мянга гаруй салбартай. Жижиглэн худалдааны салбарт хүчтэй нэвтэрч буй энэ брэнд ирэх жилүүдэд Монголын зах зээлд 200 гаруй дэлгүүр нээх төлөвлөгөөтэй байгаа юм.  

 


 

  • Хөнгөлөлтийн карттай эсэх: Үгүй
  • Үйлчилгээний бодлого: Үйлчлүүлэгчид бүх зүйл хялбар байх бодлого баримталдаг
  • Тав тухтай орчин: 5/5
  • Салбарын тоо: 12

Энэхүү сүлжээ дэлгүүрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна түргэн хоол, кофе, өдөр тутмын сонин, автобусны билет зэргийг борлуулах юм. Монголд 25 дахь салбараа нээсэн Circle K-ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай. 

CU

 “Convenience store for You” буюу “Ая тухтай дэлгүүрийг танд” гэсэн утгатай CU супермаркетаар уншигч та үйлчлүүлсэн биз дээ. Дэлхий даяар 13 мянга гаруй салбартай Солонгосын жижиглэн худалдааны энэхүү сүлжээ дэлгүүр нь жилийн 365 хоногт 24 цаг нээлттэй ажилладаг онцлогтой. 

 


 

  • Хөнгөлөлтийн карттай эсэх: Үгүй
  • Үйлчилгээний бодлого: Хамгийн ойр байршлаас хамгийн хэрэгцээт бүтээгдэхүүн
  • Тав тухтай орчин: 5/5
  • Салбарын тоо: 23

 

Өнөөдрийн байдлаар CU Улаанбаатар хотод 23 салбар нээжээ. Хамгийн ойр байршлаас хамгийн хэрэгцээт бүтээгдэхүүнээ худалдан авах боломжийг үйлчлүүлэгчдэдээ санал болгож буй CU-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу. 

Миний сүлжээ дэлгүүр 

Миний сүлжээ дэлгүүр нь дотоодын зах зээлд Миний хайпермаркет, Миний сүлжээ, MyMart гэсэн гурван брэнд нэрээр үйл ажиллагаа явуулж байна. Дотоодын зах зээлд үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жилийг ардаа үлдээсэн Миний сүлжээ дэлгүүрийг олон үйлчлүүлэгч хямд үнээр жимс зардаг гэдгээр нь мэддэг байх. 


 

  • Хөнгөлөлтийн карттай эсэх: Тийм 
  • Үйлчилгээний бодлого: Бөөний болон хямд үнэ
  • Тав тухтай орчин: 5/5
  • Салбарын тоо: 23

 

Жижиглэн худалдааны сүлжээнд олон улсын стандартын шаардлагад нийцсэн бараа бүртгэлийг хамгийн анх хийж эхэлсэн энэхүү сүлжээ нь сард давхардсан тоогоор нэг сая хүнд үйлчилдэг юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: