2020 оны шинэ лайфстайл | Үйлчилгээт орон сууц(Serviced Apartment)

1-р сар. 8, 2020, 10:43 a.m.

“Шангри-Ла Төвд үйлчилгээтэй орон сууц байдаг тухай тэр бүр хүмүүс мэддэггүй. Би ч ажилд орох хүртлээ мэддэггүй байлаа” гэж Т.Мөнхсанаа хэлэв. Өндөр зэрэглэлийн орон сууцны төсөлд өөрийн стандартаа тогтоосон Шангри-Ла Резиденс нь орчин цагийн Улаанбаатар хотын өнгө төрхийг илэрхийлэгч хамгийн өндөр барилга болон сүндэрлэжээ. Нийт 33 давхраас бүрдэх уг барилгын хамгийн өндөрлөг цэгээс их хотыг тэр чигт нь тольддог нь энэхүү үйлчилгээтэй орон сууцны үнэ цэнийг илэрхийлэх хамгийн гол үзүүлэлт юм. 
 
Үйлчилгээтэй орон сууц гэх тодотголтой энэхүү Резиденсийн тухай түрээс хариуцсан ажилтан Т.Мөнхсанаатай цөөн хором ярилцлаа. 
 
© Гэрэл зураг: Oly.mn 
 

 Шангри-Ла Резиденсийн ТОП 10 онцлогийг танилцуулж байна

  • Гайхалтай үзэгдэх орчин бүхий 33 давхар түрээсийн орон сууц
  • Газар хөдлөлтийн 8 балд тэсвэртэй байгууламж
  • РМ2.5 агаар шүүгч системээр бүрэн тоноглогдсон анхны орон сууц
  • Бүрэн тавилгатай, орчин үеийн интерьер засал бүхий 1-6 өрөө орон сууц
  • Спорт клубийн гишүүнчлэлийн эрх
  • Долоо хоног бүрийн цэвэрлэгээ, үйлчилгээ
  • 24 цагийн хөрөнгийн менежмент бүхий инженерчлэл, аюулгүй байдлын
    үйлчилгээ
  • Консьерж болон харилцагчийн үйлчилгээ
  • Авто зогсоолын хөнгөлөлт
  • Шангри-Ла зочид буудлын ресторануудаар үйлчлүүлэх 10-30% хөнгөлөлт

- Шангри-Ла Төвийн үйлчилгээтэй орон сууцыг сонирхсон хүн бүр үзэх боломжтой юу? 
 
- Бололгүй яах вэ. Манай орон сууцыг зургаан хүн хариуцан ажилладаг юм. Үнийн мэдээлэл ч мөн нээлттэй. Биднээс утсаар асуухад л хангалттай. Шангри-Ла Төвийн нэг хэсэг учраас хүмүүс хэтэрхий үнэтэй гэж эндүү ойлгох нь бий. Гэтэл урт хугацаанд зочид буудалд байрлах мөнгөтэй харьцуулахад хямд. Үйлчилгээтэй орон сууц гэх утгаараа түрээслэгч хувцасаа аваад ирэхэд л хангалттай. Бусад бүгдийг бид бүрэн хангасан байх болно.
 
- Үйлчилгээтэй орон сууц гэх ойлголт Монголд шинэ шүү дээ. Ямар үйлчилгээг түрээслэгчдэдээ санал болгодог вэ? 
 
- Шангри-Ла Резиденсийн хувьд Монголын анхны үйлчилгээтэй орон сууц юм. Ус, цахилгаан, дулаан болон IPTV-гийн төлбөр түрээсдээ багтдаг. Мөн харилцагчийн үйлчилгээний ажилтнууд манай түрээслэгчдэд хэрэгцээт бүх зүйлд нь туслах болно. 

- Шангри-Ла Худалдааны Төвд зураг авахад зөвшөөрлийн хуудас гэх зүйл миний хувьд бөглөсөн удаатай. Хамгаалалтын ажилтнууд сайн ажилладаг юм байна гэж бодсон? 
 
- Үүнтэй төстэй зөвшөөрөл авах шаардлага бий. Жишээлбэл, орон сууцнаас том оврын зүйл гадагшаа гаргах үедээ манайхаас зөвшөөрөл авах хэрэгтэй. Ямар өнгийн, хэчнээн ширхэг эд зүйл гаргахыг тодорхой бичих зөвшөөрлийн хуудас бөглөдөг. Энэхүү зөвшөөрлийн хуудсыг манай захирлууд баталгаажуулсны дараа орон сууцнаас тухайн хөрөнгийг гаргах боломжтой. Үүнийг хүмүүс  төвөгтэй гэх нь бий. Гэхдээ эцсийн дүндээ тухайн хүний эд хөрөнгийг хамгаалж байгаа хэрэг юм. Таны хөрөнгө, эд хогшлыг өөр хаана ингэж өөрийн мэт хамгаалдаг билээ гээд бодоод үзээрэй. Манай хамгаалалт сайн учраас та гэр бүлдээ санаа зовох шаардлагагүй гэсэн үг.
 
- Шангри-Ла Резиденсийн оршин суугчид ямар хүмүүс байдаг юм бэ?
 
- Оршин суугчдын тухай хувийн мэдээлэл нууцлалтай байдаг. Шангри-Ла Резиденст тэр гэдэг хүн амьдардаг гэх яриа гарахгүй гэсэн үг. Энэ шалтгаанаар манайхыг сонгодог түрээслэгч ч бий. Гэхдээ ерөнхий мэдээлэл өгч болно. Манай оршин суугчдын 80 орчим хувь нь гаднын экспатууд. Өнгөрсөн жил манайд амьдардаг монголчуудын тоо нэмэгдсэн. Гаднын оронд сурч, ажиллаж, амьдарч байгаад ирсэн монголчууд манайхыг ихэвчлэн сонгодог. 
 
Шангри-Ла Резиденст 55, 74, 76, 84, 128, 130, 151, 375 ам метр гэх найман сонголттой орон сууц түрээсэлдэг. Доорх 360 аялалд 151 ам метр талбайг танилцуулж байна. 
 

Минимал интерьертэй уг орон сууцны тавилгыг Анун үйлдвэрлэдэг. Анун нь Австрийн Egger брэндийн материалаар тавилга үйлдвэрлэдэг онцлогтой. 
 
- Яагаад үйлчилгээтэй орон сууц сонгох хэрэгтэй вэ? 
 
- Манайхны дунд орон сууц заавал худалдаж авах хэрэгтэй гэх нийтлэг сэтгэлгээ бий. Гэхдээ үл хөдлөх хөрөнгө худалдаж авах мөнгөө бизнестээ оруулаад, өгөөжөө хүртээд явах өөр сонголт ч бий шүү дээ. Өндөр үнэтэй үл хөдлөхөд хөрөнгөө түгжсэнээс манайх шиг үйлчилгээтэй орон сууц сонгож, өгөөжөө хүртээд явахыг илүүд үздэг. Мөн хотын төв цэгт байршдаг гэх манай Шангри-Ла Төвийн хамгийн том давуу тал нь түгжрэлд цаг үрэлгүй, өөрийн үнэт цагаа гэр бүлдээ зарцуулах бүх боломжийг Шангри-Ла Төв нэгэн дээвэр дор цогцлоож байна. Дашрамд хэлэхэд, утаанаас зугтаж манайд орон сууц түрээсэлдэг хүн олон байдаг. 
 
- Хотын төв цэгт утаагүй амьдардаг гэж үү? 
 
- Тийм. Манай түрээслэгчдийн дийлэнх нь утаанаас зугтсан хүмүүс байдаг. Ялангуяа гаднынхан. Айл бүрд байрлуулсан air condition жилийн аль ч улиралд цэвэр агаараар үлээнэ.
 
Шангри-Ла Спорт Клубээр үйлчлүүлэх эрхийг түрээслэгчдээ өгдөг. Мөн Шангри-Ла Хотелд байрлах Cafe Park, хятад хоолны Hutong ресторанаар 10-30 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх урамшуулал олгодог аж. 

Түүнчлэн Шангри-Ла Худалдааны төвд байрлах зарим дэлгүүрээс хөнгөлөлт авах боломжтой. 

- Өндөр зэрэглэлийн орон сууцны төслүүдийг анзаарахад оршин суугчид нь хүрээлэл үүсгэх маягтай байдаг. Шангри-Ла Резиденсийн хувьд ийм хандлага ажиглагддаг уу?
 
- Оршин суугчдын хүрээлэл үнэхээр үүсдэг шүү. Бие биенээ нэлээн сайн таньдаг юм билээ. Хэдхэн хоногийн өмнө зул сарын баяр болж өнгөрлөө. Энэ үеэр манайд амьдардаг америк, австрали хүмүүс нэг нэгнийхээрээ зочилдог. Мөн манай Резиденсийн тавдугаар давхарт гишүүнчлэлтэй лоунж үйл ажиллагаа явуулдаг. Ikigai гэх лоунжид манайхан бужигнадаг.
 
- Амьдралын шинэ хэв маягийн талаар тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Шангри-Ла Резиденсийг сонирхож байгаа хүмүүс хэрхэн танай багтай холбогдох вэ?
 
- Ярилцлагадаа урьж оролцуулсанд маш их баярлалаа. Түрээсийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8810-3205, 8810-3604, 8810-3507 утсаар тодруулах болон ЭНЭ хаягаар хандах боломжтой. Бид та бүхэнд үргэлж нээлттэй байх болно. 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: