Х.Хашбаяр: Манайх шиг 2000 орон сууц ашиглалтад оруулсан компани Монголд байхгүй

3-р сар. 18, 2019, 11:35 a.m.

“King Tower” төслийн ахлах реалтор Х.Хашбаяртай ярилцлаа. 

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач? 

-Би 2012 оноос хойш “King Tower” төслийн ахлах реалтор гэх албан тушаалд ажиллаж байна. Энэ төслийг эхэлснээс хойш маркетинг, борлуулалтын ажил хийсэн. Нийт 20 га газарт таван мянган айлын хороолол босгох зорилттой манай төсөл 2000 дахь айлын барилгаа босгоод явж байна. Тэгэхээр Монголдоо зүй ёсоор том төслийн тоонд ордог. “King Tower” төслийг дөрвөн ээлжид хуваасан бөгөөд ээлж бүр өмнө нь байгаагүй загвар хийцлэлтэй. Мөн байр үзэж буй хүмүүсээс судалгаа авч, дараагийн гурван жилд ямар байр барих вэ гэдэг төлөвлөлтөө гаргадаг. Манайх яг одоо гуравдугаар ээлжийн байранд захиалга аваад ажиллаж байна. 

-Ямар судалгаа авдаг вэ. Хүмүүсийн санал байрны загвар, хийцлэлд нөлөөлдөг гэсэн үг үү? 

-Тийм. Бид 2012 онд анхны судалгааг хийсэн юм. Энэ үед хүмүүс зөвхөн байр худалдан авдаг нь анзаарагдсан. Тухайн байранд ямар үйлчилгээ хэрэгтэйг тооцохгүйгээр зүгээр л орон сууц худалдан авч байгаа нь харагдсан. Тэгтэл хүмүүс түгжрэлд маш их цаг хугацаа зарцуулдаг шүү дээ. Үүнд зориулж та хаашаа түгжирч байна вэ гэсэн судалгаа хийхэд хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөхийн тулд ихэвчлэн түгжирч байгаа тухай хариу гарсан. Тиймээс бид түгжрэлд зарцуулдаг цаг хугацааг бууруулахын тулд “King Tower” төслийн хашаанд хүмүүсийн хамгийн их цаг хугацаагаа зарцуулж буй сургууль, цэцэрлэгийг оруулахаар болсон юм. 

-Өөр бусад үйлчилгээний газар “King Tower” хотхоны хашаан дотор байдаг.

-Манай хотхоны оршин суугчдад зориулсан 70-80 үйлчилгээний газар бий. Спорт цогцолбор, хүүхдийн болон шүдний эмнэлэг, гоо сайхан байдаг. Мөн хүнсний дэлгүүр, оёдол, хими цэвэрлэгээг цогцоор нь төлөвлөж оруулсан. 

Дашрамд хэлэхэд, гуравдугаар ээлжийн төсөлд Tom n Toms-ын салбар үүд хаалгаа нээж байна. Мөн итали ресторан, гишүүнчлэлээр үйлчлэх мини кино театр, хүүхдийн өдөр өнжүүлэх тоглоомын төв зэргийг ашиглалтад оруулна. “King Tower” хотхоны оршин суугчдад олгох гишүүнчлэлийн картаар дээр дурдсан үйлчилгээний газруудад 20 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ. Мөн манай хотхоны сургууль, цэцэрлэгт хөнгөлөлт эдлэх боломжтой. 

-“King Tower” төслийн танилцуулгад жилийн 5 хувийн хүүтэй хувь лизингээр байраа борлуулж байгаа тухай дурдсан байдаг. Энэ талаар тодруулаач? 

-Энэ бол төлбөрийн уян хатан нөхцөлөөр манай төслийн бусдаас ялгарч буй нэг онцлог. Хамгийн том давуу тал нь таны ямар банкны харилцагч байхаас үл хамааран тухайн байрны 20-30 хувийн урьдчилгааг төлөөд, манайхаас зээл авах боломжтой. Жилийн 5.0 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлийг санал болгож байна. 

-Та бүхнийг анхны төлөвлөлтөө хийж байхад Маршалын гүүр орчимд сургууль байгаагүй.  Харин одоо энэ орчмыг сургуулийн бүс гэж нэрлэж болохуйц болсон. Танай хотхонд ямар сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна вэ? 

-Манай хотхон дотор Монгол Билиг Оюун сургууль, Оюунлаг багачууд цэцэрлэг үйл ажиллагаа явуулаад хоёр жил болж байна. 

Анх бид төлөвлөлтөө хэсэгчилж хийсэн. Ингэхдээ хүүхдүүд гадаа тоглох гээд гэрээсээ гарахад машины хөдөлгөөн байхгүй байлгая гэж шийдсэн юм. Энэ ч шийдлээр барилгаа барьсан. Мөн ногоон байгууламжийг бүхэлд нь шууд босгоход асар их арчилгаа шаардах тооцоо гарсан. Тиймээс бүсчилж байгуулж эхэлсэн. Дашрамд хэлэхэд, манай хотхоны ихэнх айлуудын цонх урагшаа хардаг. Тиймээс дуу чимээ багатай гэж хэлж болно. 

-Ээлж бүрийг ашиглалтад оруулахаасаа өмнө хэрэглэгчдээс судалгаа авдаг гэж та ярилаа. Тэгэхээр одоо хэрэгжүүлж буй гуравдугаар ээлжийн төсөл өмнөх төслүүдийнхээ алдааг засаж, шийдэл нэмсэн гэж хэлж болох уу? 

-Тийм. Энэ ээлжийн байрууд харьцангуй дуу чимээ багатай. Учир нь машиныг дулаан зогсоолд эсвэл барилгын зүүн талд зогсоохоор төлөвлөсөн. Ихэнх айлын цонх урагшаа хардаг учраас чимээгүй гэсэн үг. 

Мөн гуравдугаар ээлжийн орон сууцууд бүрэн цутгамал гэдгийг онцолмоор байна. Анх бид барилгаа карказ цутгалттай хийсэн. Бүрэн цутгамал байртай харьцуулахад урт хугацаандаа чанар багатай. Тиймээс оршин суугчдаас санал авч дараагийн ээлжийн байруудын ханыг бүрэн цутгамлаар шийдэх болсон. 

Дашрамд хэлэхэд, Ази болон Монгол хүмүүс их өөр сонирхолтой байдаг нь судалгаанаас ажиглагдсан. Хүн бүр өөр зүйл сонирхдог юм билээ. 

-Гаднын хүмүүсээс судалгаа авсан гэсэн үг үү? 

-Дэлхий даяар 200 орчим мянган монгол хүн гаднын оронд амьдардаг. Тэд бол байр худалдан авах чадвартай боломжит худалдан авагчид. Мөн манай хотхоноос байр авч буй хүмүүс ихэвчлэн гаднын оронд амьдарч, сурч байсан учраас сонирхол нь өөр юм билээ. Өндөр тааз, цэлгэр цонхтой минимал орчинд амьдрах дуртай. Тиймээс “King Tower” төслийн шинэ байрнуудын загварыг бид маш олон концепцоор гаргасан. 

Урагшаа харсан цонхтой төлөвлөлт түлхүү хийсэн. Харин цонх нь хойшоо харсан хэсэгтээ дюплекс загварын байр төлөвлөсөн. Мөн апартмент мөртлөө зургаан метрийн өндөр таазтай зочны өрөөтэй шинэ загвар гаргасан. Түүнчлэн пентхаус загварын байруудаа дахин давтагдахааргүй загвартай хийсэн. Байр бүрт архитектур, дизайны зураг өөр гарсан гэсэн үг. Маш их ажиллагаатай. Нэг загвараар олон байр барихаар олон нийтийн шинжтэй болчихдог. Энэ үед тухайн төсөл цаашаа гацах эрсдэлтэй учраас бид байнга өөрчлөгдөж байна. 

-Тэгэхээр гуравдугаар ээлжийн орон сууцууд хүмүүсийн хүсэл сонирхолд нийцүүлэн баригджээ?  

-Тийм. Жишээ нь, гурван өрөө байр хэрнээ нэг угаалгын өрөөтэй загвар бий. Хоёр болон гурван угаалгын өрөөтэй ч байгаа. Тагттай, тагтгүй эсвэл бүр террастай байр ч бий. Бүх байр хоорондоо өөр гэсэн үг. 

-Та чамгүй хугацаанд “King Tower” төслийн борлуулалтын багт ажиллажээ. Худалдан авагчдын зан төлөв ямар байна вэ? 

-Мэдээлэл технологийн гэж тодотгогдож буй энэ зуунд хүмүүсийн мэдээлэл авах боломж асар их болсон. Тиймээс хэрэглэгч бараг барилгын инженер шиг мэдээлэлтэй болсон байна. Гэхдээ зарим мэдээлэл буруу байдгийг онцолмоор санагддаг. Ам дамжсан яриа буюу олон нийтийн сүлжээний хар пи ар холилдож орж ирдэг. Хүмүүсийн сэтгэхүй хар пи арыг хүндээр хүлээн авч, мартдаггүй юм байна. 

Монголын зах зээлд ажиллахад тулгардаг нэг хэцүү зүйл энд харагддаг. Манай компанийн хувьд нэг нэрийн дор 2000 айлын орон сууц барьсан. Гэтэл бидэнтэй ижил төстэй бусад төсөл цөөн айлын орон сууц барьж байгаа. Манайхан ямар нэг зүйлийг магадлал болон статистикээр хүлээж авдаггүй. 2000 айлаас зөвхөн нэгэнд нь тулгарсан асуудлыг бүх айлд гарч байгаа мэтээр хүлээж авдаг. Тэгтэл 100 айлтай байранд 10 асуудал тулгарах явдал гардаг шүү дээ. Манайх олон тооны байр ашиглалтад оруулахын хэрээр олон асуудал тулгарч байгааг ойлгохгүй байгаа юм. Миний бодлоор хэрэглэгчийн зан төлөв дөнгөж хөгжиж эхэлж байна. 

-Та бүх харилцагчтайгаа тулж ажилладаг тухай дээр дурдсан. Тэгэхээр барилгын материалын өртөгийн тухай сайн мэдэж байгаа байх. Сүүлийн үед барилгын салбарын тоглогчид валютын ханшаас болж  материалын өртөг эрс нэмэгдэх болсон талаар ярих болсон. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Манайх 2007 онд “Marshal Town”-ы байруудыг ам метрийг нь 1000 ам.доллараар зарж байлаа. 

-Тухайн үед ам.долларын ханш хэдтэй байсан бэ? 

-Ам.долларын ханш дангаар нөлөөлөхгүй. Барилгын материалын 80-90 хувь нь юань, евро, ам.доллараар тооцогдон орж ирдэг. Тэгтэл үүний эсрэг талд төгрөгөөр байраа зарах ёстой хууль хожим хэрэгжиж эхэлсэн юм. Ингээд бид валютаар тооцож байраа борлуулах боломжгүй болсон. 

Өдгөө манай орон сууцны ханш ам метр тутамдаа 3.6-3.9 сая төгрөгөөр борлуулагдаж байна. Энэ мөнгө үсрээд л 1100 ам.доллар болно. Тэгэхээр 10 гаруй жилийн хугацаанд бид үнээ нэмээгүй. Төгрөгийн ханш унаж байгаа нь ганц барилгын бизнест нөлөөлөөгүй. Бизнесүүдийн маржинд ихээр нөлөөлж байна. Валютаар худалдаа хийдэг бүх компанид маш хүнд цохилт болж байна.

-Оргүй хоосон талбайгаас том бүтээн байгуулалт өрнүүлж буй компанид олон жил ажиллахад ямар сэтгэгдэл төрдөг вэ? 

-Нүдэнд харагдах зүйл хийж буйдаа баярладаг. Мөн эдийн засгийн хөшүүрэг болж буй салбарт ажиллаж байгаадаа баяртай байдаг. 

 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: