А.Ганхуягаас урам зориг авах онцлох 10 эшлэл

8-р сар. 27, 2019, 11:33 a.m.

"Premium Group"-ийн ТУЗ-ийн дарга А.Ганхуяг Oly.mn портал сайтын "Industrial Leader" булангийн зочноор уригдаж ярилцлага өгсөн билээ. Гангар захиралын ярилцлагаас онцлох 10 эшлэлийг хүргэж байна. 

 

1. Лидер хүн "Lead by example" гэх зарчмыг барих ёстой гэж боддог. Үлгрэрлэж үзүүлэх хэрэгтэй. 

2. Зөв цаг хугацаанд байгалийн баялагаа эргэлтэд оруулахгүй бол байгалийн тогтоц л болж үлдэнэ. 

3. Бизнесмэн хүний хувьд ажлаас гарах эсвэл амралтаа авах зэргээр ажлаас холдоход бизнес унадаг бол хамгийн муу менежер гэсэн үг. 

4. Гэр бүл болон бизнесийн харилцаанд асуудал болон хувь хүнийг хооронд нь ялгаж сурах хэрэгтэй. 

5. Хүн хүссэн, зорьсон зүйлдээ хүрч чадахгүй байгаа бол өөртөө таалагдахгүй байна гэсэн үг. 

6. IPO хийнэ гэдэг байгалийн шалгарал шиг санагдсан. 

7. Хуралд аль болох олон хүн оролцож, бүх талаас нь ойлголт авч байж шийдвэр гаргавал оновчтой байдаг. 

8. Хүн хүнтэйгээ харьцах харьцаа л хүнийг маргааш ажилдаа сэтгэл ханамжтай ирэх шалтгаан болдог. 

9. MCS группээс гарахад миний хариуцсан салбарууд унаагүй. Илүү сайн өссөн. Үүгээрээ бахархаж явдаг. 

10. Манайх ажлынхаа орчинд "Business-Minded" байх соёлыг бий болгож байна. 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: